Бидний тухай

Бидний тухай

НАНО КАПИТАЛ БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Нано Капитал ББСБ” ХХК нь 2014 оны 07 сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдаж 2014 оны 11-р сарын 05-ны өдрийн 395 тоот тушаалаар Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрөл авснаар Улаанбаатар хотноо албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Компаний бүтэц, зохион байгуулалт

Манай байгууллага нь анх 400,0 сая төгрөгийн дүрмийн сантай, үндсэн 2 ажилтан, гэрээт 1 ажилтантай түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо банк, санхүүгийн мэргэжлээр өндөр боловсрол эзэмшсэн, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан, арвин туршлагатай мэргэжлийн чадварлаг ажиллагсдын хамтын хүчин зүтгэлийн үр дүнгээр 10 дахь жилдээ тогтвор сууршилтайгаар, өөрийн компанийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлээ тодорхойлон үйл ажиллагаагаа явуулж байна.